Search This Blog

АРДЫН БОЛОН ТӨРИЙН ШАГНАЛТ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЗОХИОЛЧИД

БУЯННЭМЭХ СОДНОМБАЛЖИРЫН
/1902-1937/
Тїшээт вангийн хошуу, єнєєгийн Дэлгэрхангай сумын нутагт 1902 онд малчны гэр бїлд мэндэлжээ. Найман настайдаа эгчийгээ даган нийслэл Хїрээнд очиж 10 настайдаа Євєрлєгч хошууны Тогтох тайжийнд /їрчлэгдэн тїїний хїї Эрхэмбаяртай хїж барьсан ах дїї болжээ. Тогтох тайжийнх соёлтой чинээлэг айл учир хєлсний багшаар хїїхдїїддээ бичиг заалгасны гадна Буяннэмэх алдарт хєгжимчин Дамдинбазараар хуучир заалгажээ.
Буяннэмэх 16 настайдаа нийслэл Хїрээний бага сургуульд орж орос, хятад хэл сурч, билгийн нїдээ нээсэн байна. Гамин цэрэг 1920 онд нийслэл Хїрээг эзлэхэд Хиагтад очиж хувьсгалчдын идэвхтэй гишїїний нэг Буурын харуулын Данзан ламынд сууж байхдаа хувьсгалчидтай танилцаж, улмаар Эрхїї хотод “Монголын їнэн” сонинг гаргалцжээ. Тэнд найман сар суугаад нийслэл Хїрээг чєлєєлсний дараа эх орондоо ирж Цэрэг ардыг сурган боловсруулах газар ажиллангаа МХЗЭ-ийг байгуулахад идэвхтэй оролцжээ.
Энэ їеэс хойш 16-хан жил амьдрахдаа МХЗЭ-ийн Тєв Хорооны дарга, Улаанбаатар хотын намын хорооны дарга, Буриад Монголд Шинжлэх ухааны хїрээлэнгийн тєлєєлєгч, цэнгэлдэх хїрээлэнгийн дарга зэрэг албыг хашжээ. Мєн Євєр Монголд хувьсгалын ажил гїйцэтгэх даалгавартай очиж, тэндхийн Ардын хувьсгалт намын анхдугаар их хурлыг зохион байгуулалцаж, уг Намын Тєв Хорооны тэргїїлэгч, намын сэтгїїлийн эрхлэгчээр сонгогдож байжээ. 1921 оны євєл Москвад болсон Дорно зїгийн ардын тєлєєлєгчдийн анхдугаар их хуралд оролцож В.И.Ленинтэй уулзсан байна. Мєн 1922 онд Олон улсын коммунист залуучуудын интернационал /КИМ/-ын хоёрдугаар их хуралд Монголын залуучуудын тєлєєлєгчєєр оролцжээ.
Уран бїтээлийн ажлаа 1920-иод оноос эхэлж олон арван зохиол бичсэний дотор “Алсыг зорьсон алтан загас”, “Гайхамшигт учрал”, “Малчин Товуудай”, “Их тэнгэрийн дїлий”, “Баатар хєвгїїн Тэмїжин”, “Шєнийн буг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сїхбаатар”, “Гурван хорын хїлээс” зэрэг зохиол нь алдартай юм. Тїїний бичсэн “Харанхуй засаг” жїжгийг 1933 онд Улсын тєв театрын уран бїтээлчид Москвад болсон олон улсын ажилчны хувьсгалт театрын їзлэг уралдаанд аваачиж тоглосон нь ихэд їнэлэгдэж манай жїжигчдийн тоглолт тэргїїн байр эзэлсэн байна. Тэр Монголын шинэ їеийн уран зохиолын ууган болон ахмад тєлєєлєгчдийн дунд хамгийн нэр нєлєєтэй нэгэн байв. Тїїний їг зєвлєгєєг тэр їеийн зохиолчид хїндэтгэлтэй хїлээн авч зохиол бїтээлдээ тусгадаг, багшаа хэмээн хїндэтгэж байсныг ахмад зохиолчдын дуртгал яриа харуулдаг. Хувьсгалт шинэ соёлыг бїтээх зам мєрийг хайж эрэлхийлж байсны нь жишээнд хариу хїссэн шїлгийг нь оруулж болно. Энэ эрэлхийллийг социалист реализмд харш оролдлого гэж социализмын їед буруушааж байсныг єнєєгийн олон ургальч байр сууриас харахад харин ч буруу, чухамдаа сэхээтний бїтээлч сэтгэлгээ оролдлогыг хаан боогдуулсан явдал байлаа. Тїїний хєдєлмєр бїтээлийг тєр, засаг тухайн їедээ єндєр їнэлж 1935 онд “Алдарт гавьяат уран зохиолч” цолын анхныхыг олгож, 1936 онд Аж їйлдвэрийн гавьяаны одон /Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон/-гоор шагнасан байна.
Гэлээ ч хувьсгалын їйл хэрэгт эхнээс нь оролцож суртлын ажлын гол цэг дээр нь ажилласан, Коминтернтэй МАН-ыг холбох ажлыг гїйцэтгэж байсан, МХЗЭ-ийг анхнаас нь удирдалцсан, хувьсгалт уран зохиол, соёл урлагийг хєгжїїлэхийн тєлєє бїхий л хїч мэдлэг, авьяас билгээ дайчлан зїтгэж явсан тїїнийг гурван удаа хэлмэгдїїлсэн юм. Анх 1924 онд МАХН-ын III их хурлын їеэр Данзан, Баваасантны хамт баривчлан хорьсон, 1932 оны хавар баруун дєрвєн аймагт бослого гарч, хилийн аймгуудаар дїрвэх хєдєлгєєн єрнєсєн їед тайж язгууртан болон улс тєрийн хувьд найдваргїй этгээд гэгдсэн хїмїїсийг баривчласан хомрогоор бїтэн дєрвєн сар хорихдоо ганц ч удаа байцаагаагїй, эцэст нь 1937 оны есдїгээр сарын 11-нд Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргїї байгууллагын гишїїн гэж дайчлан баривчилж цаазлах ял оноон эрсдїїлсэн юм.
Гурван удаа монгол, татаар /Дуламжав, Жена, Халтар/ хїїхэнтэй гэрлэсэн боловч сїїлчийн хоёр эхнэр нь улс тєрийн зорилготой байж болзошгїй ятгалаг явуулгаар тагнаж туршиж байсан бололтой, чухамдаа олигтой хань байсангїй, сїїлчийн хоёр удаагийн баривчилгааны їеэр хєрсєє хувиргасан. Ххарин анхны эхнэр Дуламжав нь анх баривчлагдан хоригдож байхад нь хоол цай, хувцас хунар зєєж, Євєр Монгол руу нууц даалгавартайгаар гэнэт сураг чимээгїй явчихсан хойгуур нь хаачсаныг мэдэхгїйнх наагуур цаагуур асууж сураглан явсан ханийн сэтгэл, халамжтай нэгэн байжээ. Гагцхїї хэнтэй нь ч їр хїїхэдтэй болж тєвхнєєгїй нь хэлмэгдїїллийн гай балаг юм. 1961 оны 11-р сарын 16-нд цагаатгажээ.
С.Буяннэмэхийн уран бїтээл, нэр алдрыг мєнхєлж, Дундговь аймгнийн номын санг нэрэмжит болгож,  Мандалговь хотод 2005 онд Буяннэмэхийн хєшєєг босгожээ,

ДАШДООРОВ СОРМУУНИРШИЙН
/1935-1999/
Дэлгэрхангай сумын нутаг Шорвогийн хєх овооны бууцанд 1935 онд малчны гэр бїлд тєрсєн. Аймаг сумандаа бага, Мандалговьд дунд сургууль, Улаанбаатарт Багшийн сургууль, Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс тєгссєн. Зїїнхараагийн сургуульд багш, “Утга зохиол, урлаг” сонинд сурвалжлагч, МЗЭ-ийн хорооны Дундговь, Ємнєговь аймагт суух тєлєєлєгч,  мэргэжлийн зохиолч, мєн хорооны їргэлжилсэн їгийн зохиолын секцийн эрхлэгч,” Монгол кино” їйлдвэрийн уран сайхны ерєнхий редактор, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч,  “Цог” сэтгїїлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга зэрэг ажил албыг 40 гаруй жил хашжээ.
Уран бїтээлийн ажлаа 1950-иад оноос эхэлж “Шинэ сурагч”, ”Сэргэлэн багачууд”, “Талын гэрэл”, ”Талд татсан солонго”, ”Алтан хараацай”, ”Боролзой хїї”, ”Єнчин цагаан ботго”, ”Миний ард тїмэн”, ”Улааран байгаа тэнгэрийн хаяа”, “Говийн єндєр” /хоёр дэвтэр роман, хоёр удаа хэвлэгдсэн/, ”Айлын хїїхэн Алигэрмаа”, ”Дуут хонгор манхан” /роман/, “Тал бид хоёр”, “Монгол”, “Хїлэг”, ”Нуур нуурын шувуу”, ”Шинэ танил”, ”Оосор бїчгїй орчлон”, ”Тэнгэрийн заадас”, ”Саруул талын ерєєл”, ”Миний нутгийн алаг толгод”, ”Хєдєєгийн мєнгєн сар”, ”Энх улирал ханхлахад”, ”Бидний хорвоо”, “Элдэв учрал” номууд хэвлїїлжээ. “Амарсанаа” дуурь, ”Салхин дундах зул“ /сїїлд “ Ариун зул”/ дуурь, ”Шуурганаар тєрєгсєд” жїжиг, ”Гурван найз” /Т.Нацагдорж, М.Цэдэндорж нартай хамтарч/, ”Єндєр ээж”, ”Талын цуурай”, ”Шинэ танилууд”, “Уулзалт”, ”Нар хиртсэн жил”, ”Эх бїрдийн домог”, ”Их замын эхэнд“, ”Тэнгэрийн муухай арилдаг”, ”Хайрхан єндєр хаана байна вэ”, ”Цэрэг эрсийн жирийн єдрїїд”, ”Саруул талын ерєєл”, ”Буяны нїгэл” кино зохиол бичиж їзэгчдийн хїртээл болгожээ. Шилдэг бїтээлийнх нь хоёр боть “Монголын уран зохиол” 108 боть цувралаар 1997 онд хэвлэгдсан. “Говийн єндєр” роман, “Єндєр ээж” єгїїлэгїїдийнх нь тїївэр орос хэлэнд орчуулагдаж “Синие горы вдали” /1976/ тусгай ном болон хэвлэгдсэний гадна шїлэг, єгїїллэгїїд нь олон хэлнээ орчуулагдан гадаадын уншигчдын хїртээл болжээ.
Уран зохиолын бїх тєрєл зїйлээр бичсэн зохиолуудынх нь ихэнхэд тєрж єссєн говь тал нутгийнхныхаа аж амьдрал, зан заншил, ажил їйлсийг харуулахдаа баатруудыг нь “Єє энэ чинь тэр байна шїї дээ“ гэтэл бичдэг зохиолч байлаа. 1969 онд МЗЭ-ийн, 1974 онд МХЗЭ-ийн, 1975 онд Тєрийн шагнал хїртээж, 1997 онд Ардын уран зохиолч цолоор шагнасан юм. Мєн Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хєдєлмєрийн хїндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.
“Говийн єндєр” роман, “Єндєр ээж“ тууж, “Монгол”, “Хїлэг“ найраглал, “Нар хиртсэн жил“, “Эх бїрдийн домог“ кино, “Хатан Туулын ус“, “Бууж мордох хорвоо”, “Оосор бїчгїй орчлон” зэрэг єгїїллэгїїдээрээ Монголын утга зохиолын эрдэнэсийн санд бїтээлээ мєнхєлсєн язгуурын монгол зохиолч гэж їздэг. Тїїний намтар “Монголын їндэсний нэвтэрхий толь” /2009/, Олон улсын “Britannica” нэвтэрхий тольд оржээ.

НЯМАА ДОЛГОРЫН
Єлзийт сумын нутаг Хирс таван толгойн Їїдэн бууц хэмээх газар 1939 онд малчны гэр бїлд тєрсєн. Аймаг сумандаа бага, дунд сургууль, хотод Хїн эмнэлгийн техникум, Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дїїргэсэн. Хїний бага эмч, зохиолч, сэтгїїлч мэргэжилтэй. Сїрьеэ євчнийг эсэргїїцэх отрядад эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, Сайд нарын Зєвлєлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерєнхий эрхлэгч, “Ардын эрх” сонины утга зохиолын ажилтан,  хэлтсийн эрхлэгч, 1993-1997 онд МЗЭ-ийн даргаар сонгогдон ажилласан.
Уран бїтээлийн ажлаа 1950-иад оны сїїлчээс эхэлж “Галуун цуваа”, “Тэнгэрийн хаяа”, ”Их газрын чулуу”, ”Тэмээний нутаг”, “Шинэ тэнгэр”, ”Гитар барьсан залуу минь”, ”Шєнийн талд адуу янцгаана”, ”Долоон бурхан” зэрэг яруу найргийн болон “Бємбєрцєг дээр“ нийтлэлийн номууд хэвлїїлсэн. Олон шїлэг нь Орос болон бусад хэлэнд орчуулагдан хэвлэгджээ. Нийтлэл дурсамжийн “Тэнгэрийн хаяа”, “Атлантын тїрлэг”,  “Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж тєрєл”, “Ээжийн єдєр” ном бичжээ. Шилдэг бїтээлїїдээрээ 1974 онд МЗЭ-ийн, 1983 онд МХЗЭ-ийн, 1993 онд Монгол Улсын Тєрийн шагнал хїртсэн юм. Тїїний зохиолч, сэтгїїлчийн хєдєлмєрийг тєр засаг їнэлж Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон хоёр удаа, “Алтан гадас” одонгоор шагнажээ. 2006 онд С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал, 2009 онд Монгол Улсын Соёлын Гавьяат зїтгэлтэн цол хїртжээ. Яруу найрагчийн намтар “Монголын їндэсний нэвтэрхий толь” /2009/, олон улсын “Britannica” нэвтэрхий тольд оржээ. Мєн Дундговь аймгийн хїндэт дэвтэрт нэр нь бичигдсэн.

БАТБАЯР ДАРАМЫН
Тїшээт вангийн хошууны сїїлчийн ноён чин ван Ш.Лхамсїрэнгийн їеэл дїї Цэндсїрэнгийн ганц хїї, Дэлгэрхангай сумын нутаг Их Номгоны Дэлгэрэх гэдэг газар 1941 онд малчны гэр бїлд тєржээ.
Багадаа эхээс єнчирч нагац ах Дармынхаа гар дор єсч, бага, дунд сургууль, МУИС, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг дїїргэжээ. Геологийн инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ дєрвєн жил ажиллаад Монгол телевизийн хїїхдийн нэвтрїїлгийн редакцид редактор, Соёлын Яамны жїжиг, киноны зохиолын хэлтэст хэдэн жил ажиллаад уран бїтээлийн ажлаа дагнажээ.
1960-аад оны сїїлчээр их зохиолч Донровын Намдагт шавь орж уран бїтээлийн арвин туршлага, урлах арга барилаас нь суралцсан нь асар их тїлхэц болжээ. Уран бїтээлийн ажлаа 1963 оноос эхэлж “Єндєрт хатгасан туг”, “Жаргалын найман морь”, “Аниргїйн эрвээхэй”, “Саахалтын нууранд ангир дуугарна”, “Амрагийн тэнгэр”, “Мементог дурсахуй” зэрэг єгїїллэг, тууж, бодрол бясалгалын ном хэвлїїлж “Дєшин жирмийнхэн”, “Шувуу бїхэн жаргалтай”, “Хайрыг хайрла“, “Хєхєлдэй хїїгийн їлгэр”, “Цєєрєм”, “Їхэл миний ємч”, “Алгебрийн дэвтэр”,   “Минийх”, “Гэгээ” “Мартагдсан аялгуу” зэрэг жїжиг, Ардын уран зохиолч С.Эрдэнэ, Соёлын гавьяат зїтгэлтэн Орлой Мажигийн Дїгэржавын Маам нартай хамтран Чингис хааны тухай “Мєнх тэнгэрийн хїчин дор” олон ангит кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хїртээл болгожээ.
Бодрол бясалгалын богино єгїїллэгїїд, гїнзгий санаа агуулж ухаарал нэмсэн жїжгїїдээрээ уншигч, їзэгчдэд єндєр їнэлэгдсэн тїїний “Цахилж яваа гєрєєс” хэмээх туужид нь 1999 онд Тєрийн шагнал олгосон юм. 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зїтгэлтэн болсон. Намтар нь “Монголын їндэсний нэвтэрхий толь” /2009/, олон улсын “Britannica” нэвтэрхий тольд оржээ. 

ТӨРБАТ ДАМБЫН
Цогтчандмань, одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Тєгрєг гэдэг газар 1955 онд малчны гэр бїлд тєрсєн. Мандалговийн 10 жилийн дунд сургуулийн 7-р анги, Улаанбаатар хотод Барилгын ТМС, МУИС-ийг дїїргэсэн. Сэтгїїлч мэргэжилтэй. Хугацаат цэргийн алба хаасан. Цагдаа, залуучуудын хэвлэлийн сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, “Монголын уран зохиол” хэвлэлийн газрун захирал, МЗЭ-ийн гїйцэтгэх захирал зэрэг албыг хашиж ирсэн.
Багаасаа уран зохиол оролдож “Улаан жигїїр”, “Хїслийн тодотгол”, “Зїрхний цомнол”, “Зїрхэн тарни” яруу найргийн, “Хїн тєрхийн унаган чанар”, “Сайхан тєрєхийн зовлон” нийтлэлийн ном, “Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо”, “Тэнгэрийн соёрхол” роман, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагїй ганцаардал” жїжиг, “Талын урсгал”, “Ирж яваа цаг”, “ Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бїсгїй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны єрєє”, “Танихгїй сэтгэл”, “Шадар ван” 1,2, “Чин ван Хандддорж” 1,2,3, “Бурханы харъяат” кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хїртээл болгожээ. “Монголын уран зохиолын дээж” 108 ботийг эрхлэн хэвлїїлжээ. Їндэсний эрх чєлєєний хєдєлгєєн, тусгаар тогтнолын сэдвээр хос романаа 2010 онд хэвлїїллээ. Шилдэг бїтээлээрээ 1991 онд МЗЭ-ийн, “Могойн чуулган” романаараа 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хїртэж, 1996 онд яруу найргийн “Болор цом” наадмын тэргїїн шагналыг хїртсэн.
Тїїний хєдєлмєрийг тєр, засаг єндєр їнэлж “Алтан гадас” одон, 2007 онд Тєрийн шагнал, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зїтгэлтэн цол хїртээжээ.

ЧИМИДДОРЖ ЦЭНДИЙН
Дэрэн сумын нутаг Зїїн хєндлєн гэдэг газар 1955 онд малчны гэр бїлд тєржээ. Бага дунд сургууль, Мандалговьд хєдєє аж ахуйн техникум тєгссєн. Малын бага эмч мэргэжилтэй. Цэргийн алба хаасан. Дундговь аймгийн “Улаан туг” сонины сурвалжлагч, Монголын радиогийн сурвалжлагч, редакторын ажлыг хийсээр, эх орныхоо дєрвєн зїг, найман зовхист аялан малчин тїмнийхээ ажил їйлс, санаа бодлыг сурвалжлан сурталчилж явдаг нэрт сэтгїїлч.
Уран бїтээлээ 1974 оноос эхэлж “Морь буусан шагай”, “Долоон бурхан” зэрэг яруу найргийн хэд хэдэн ном хэвлїїлжээ. Яруу найргийн “Болор цом” наадмын 1988 оны тэргїїн шагналыг “Малчин” шїлгээрээ, 1999 оны шагналыг “Элсэн тасархай” шїлгээрээ хїртсэний гадна энэ наадамд тогтмол оролцож олон удаа айрагдсан нэрт яруу найрагч билээ. Бас элэглэл, нєхєрсєг шог бичихэд гаршсан. Їзэг нэгт зохиолч нєхєддєє болон бєхчїїдэд зориулсан олон элэглэл, нєхєрсєг шог бичиж “99 этээ” зэрэг ном хэвлїїлжээ. Тєрж єссєн алтан нутаг, єєрийнх нь тєрх хоёрыг нийлїїлж олон тїмнээс єгсєн “Дэрэнгийн дэлт” хэмээх нэрээр алдаршсан энэ яруу найрагч, сэтгїїлчийн хєдєлмєр, бїтээлийг тєр, засаг їнэлж “Алтан гадас” одон, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зїтгэлтэн цол хїртээжээ.

ЗЭВСЭГ СҮРЭНГИЙН
Эрдэнэдалай сумын Булагуудын хэцэд 1951 онд тєрсєн. Сумынхаа дунд сургууль, Багш нарыг бэлтгэх сургууль, Намын дээд сургууль тєгссєн.
1970-1990 онд Эрдэнэдалай, Баянжаргалан сумын дунд сургуульд багш, захирал, Дундговь аймгийн намын хороо, Нийслэлийн Найрамдалын район, мєн хотын намын хороо, намын анхан шатны байгууллагуудад орлогч нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, зохион байгуулагч, лектор, кабинетийн эрхлэгч, тасаг хэлтсийн эрхлэгч, 1990-2000 онд “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ”, “Їнэн” сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажилласан. 2000 оноос УБТЗ-ын удирдах газар хэвлэл, мэдээллийн тєлєєлєгчєєр ажиллаж байна.
МЗЭ-ийн гишїїн. 1984 оноос хойш “Их аяныхан”, “Эрдэнэтийн Отгонбилиг”, “Уул євгєд хоёр минь”, “Хїйн чулуу” зэрэг нийтлэл, тэмдэглэлийн ном хэвлїїлжээ. 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зїтгэлтэн цол хїртжээ.


СОНИНБАЯР ШАГДАРСҮРЭНГИЙН
Говь-Угтаал сумын нутаг Тавихын суга гэдэг газар 1952 онд малчны гэр бїлд мэндэлжээ. Бага, дунд сургууль тєгсєєд Улаанбаатар хотноо Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд элсэн суралцаж 1979 онд дїїргэжээ. Бурханы шашны эрдэм номын гавж цолтой. Гандантэгчинлэн хийдэд 1979 оноос шавилан сууж хийдийн номын санч, орчуулагчаар ажиллаж байгаад 1985 оноос Шашны их сургуульд багшилж, захирлаар нь ажиллаж байсан профессор юм. Бурханы шашны эрдэм ухааныг залуу хуврагуудад сургаж эзэмшїїлэхийн сацуу Энэтхэг, Тївд, Монголын шашин номын харилцааны тїїх, Монголын номын мэргэдийн бїтээл туурвилын талаар судалгаа шинжилгээ, орчуулга хийж эрдэм шинжилгээний 40 гаруй єгїїлэл бичиж нийтлїїлжээ.

Мєн уран зохиол, орчуулгын бїтээлїїд цєєнгїйг туурвисан Монголын зохиолчдын эвлэлийн гишїїн, олон улсын монголч эрдэмтдийн холбооны гишїїн юм. Гандантэгчинлэн хийдийн “Цагаан лянхуа” сэтгїїлийн эрхлэгчээр давхар ажиллаж байна. Тїїний хєдєлмєр, бїтээлийг тєр, засаг їнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ. 1999 оны 4-р сард дэд докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсын соёлын гавьяат зїтгэлтэн. Гавж цолтой.

ЧУЛУУНБААТАР ДОЛГОРЫН
Говь-Угтаал суманд 1960 онд тєрсєн. Дундговь аймгийн арван жилийн сургуулийг 1979 онд тєгсч БНСРУ-ын Брашовын Их сургуульд технологич инженерийн мэргэжлээр, 1987 онд ПТДС-ийг модны технологич-инженерийн мэргэжлээр, 1993-1995 онд АНУ-ын Хантер коллежид сэтгїїлч орчуулагчийн мэргэжлээр сурсан. 2002 онд АНУ-ын Миззурийн Их Сургуульд сэтгїїлзїйн чиглэлээр мэргэжил дээшлїїлж, 2007 онд МУБИС-д сэтгїїлзїйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
1987-1990 онд Монгол телевизийн Соёл урлагийн редакцид редактор, 1990-1993 онд Телекино їйлдвэрт хариуцлагатай редактор, “Улаанбаатар” телевизийн анхны Ерєнхий редактораар ажиллаж, 1998-2000 онд “Монголын мэдээ” сонины ерєнхий эрхлэгч, 2000-2002 онд Их дээд сургуулиудад сэтгїїл зїйн багш, 2002-2006 онд МСНЭ-ийн Ерєнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа томилогдон ажилласан. 2008 оны долдугаар сараас “Улаанбаатар таймс” сонины Ерєнхий эрхлэгчээр ажиллаж байна.
2006 оноос Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэргэдэх хэвлэл мэдээллийн бодлогын салбар зєвлєлийн гишїїн, Азийн сэтгїїлчдийн холбооны дэд ерєнхийлєгч, 2008 оны 11 дїгээр сараас МСНЭ-ийн Гїйцэтгэх Хорооны гишїїний сонгуульт ажил хийж байна.
“Хїн судрын дууль”, “Цог хийморийн тууж”, “Их хайрын єргєл”, “Ялж дийлэхийн ухаан”, “Домог мэт амьдрал”, “UBS їзїїлж байна” зэрэг ном, “Буур”, “Хатан Туул минь”, “Сэхээтэн”, “Хєлгєн судар цєглєсєн газар”, “Євгєдийн минь єв юмсан” зэрэг олон баримтат кино зохиожээ.
“Амьдын хар нїгэл”, “Дэмбээ” зэрэг баримтат кинонууд нь Токио, Москвагийн Олон улсын кино наадмуудаас тэргїїн шагнал хїртэж, 1998, 1999 онд Телевизийн оны шилдэг нэвтрїїлгээр бїтээл нь хоёр удаа шалгарч байлаа. 2008 онд “Домог мэт амьдрал” ном нь оны шилдэг бїтээл болсон юм. “Соёлын тэргїїний ажилтан”, “Радио телевизийн тэргїїний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргїїний ажилтан” цол тэмдэгтэй манай нэрт сэтгїїлч билээ. Тєрєєс тїїний авьяас хєдєлмєрийг їнэлж 2006 онд “Хєдєлмєрийн гавъяаны улаан тугийн одон, 2008 онд Монгол Улсын соёлын гавьяат зїтгэлтэн цолоор шагнажээ.
2010 онд Дундговь аймгийн хїндэт тэмдгээр шагнуулав.