Search This Blog

С.БУЯННЭМЭХИЙН БОЛОН Д.НАЦАГДОРЖИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧИД


НАДМИД САМБУУГИЙН
/1933-2004/
Сайнцагаан сумын нутаг Хїрэн толгойн Ихэрийн бууцанд 1933 онд малчны гэр бїлд тєрсєн. Аймгийн тєвийн 10 жилийн дунд сургуулийг 1954 онд дїїргэсэн ууган тєгсєгчийн нэг. 1954-1958 онд МУИС-ийг хими биологийн багш, 1958-1959 онд Москвад гурилын їйлдвэрийн дамжааг технологич инженер,1961-1964 онд МУИС-ийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр дїїргэсэн.
1959-1961 онд Улаанбаатар хотын гурилын комбинатын ерєнхий технологич, тээрмийн цехийн дарга, 1961-1966 онд Политехникумд багш, 1966 оноос тєвийн болон салбарын сонин, сэтгїїлїїдэд утга зохиолын ажилтнаас эрхлэгчийн алба їїргийг тасралтгїй хашиж байв.
Монголын хїїхдийн зохиолчдын Їндэсний тєвийн тэргїїн байсан тэрээр, уран бїтээлийн ажлаа долдугаар ангийн сурагч байхаасаа эхэлж “Монголын багачууд энх тайвны тєлєє“ сэдэвт уралдаанд байр эзэлснээсээ хойш, ”Сїїдэр хїї”, “Уулын нїїдэл”, “Дааганы уралдаан”, ”Жаран дэгдээхэй“, “Нарны охид“, “Улаан дээвэртэй байшин”, “Нийслэлийн замд“, “Хар нїдэн”, “Миний сарнай“, “Эрвээхэй охин“, “Сєєсгєр шар“, ”Їлгэр оршвой” зэрэг єгїїллэг, тууж, романы З0-аад ном хэвлїїлжээ. Тїїний “Таван цэцэг“ туужаар Баянхонгор аймгийн театр жїжиг, “Дааганы уралдаан” туужаар нь “Монгол кино” їйлдвэр “Гийнгоо” кино хїїхдийн єгїїллэг, їлгэрїїдээр “Телекино“ їйлдвэр хїїхэлдэйн кино хийж тайз, дэлгэцээр їзэгчдэд хїргэжээ. Сїїлийн їед “Сар хиртсэн шєнє”, “Ургацын эзэн хэн бэ“ кино тууж хэвлїїлсний гадна хожмын гэргий Ш.Энхбаяртайгаа хамтран хараа хяналтгїй хїїхдийн амьдралаас сэдэвлэсэн кино бичжээ.
Шилдэг бїтээлїїдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЇЭ, МХЗЭ, МЗЭ, МСХ-ны шагнал хїртжээ. Тїїний хєдєлмєр бїтээлийг тєр засаг їнэлж Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон, ”Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медаль, МХЗЭ, МПБ, Монголын хєдєє аж ахуйн байгууллагын тэргїїний ажилтан цол тэмдгїїдээр шагнажээ.

ЗАНДРААБАЙДЫ ХОРОЛЫН
Цагаан-Овоо сумын нутагт 1934 онд  малчны гэр бїлд тєрсєн. Бага, дунд сургууль, МУИС дїїргэсэн. Монгол хэл, уран зохиолын багш, сэтгїїлч мэргэжилтэй.
1952 онд хєдєлмєрийн гараагаа Цагаан-Овоо сумын ХЗЭ-ийн їїрийн нарийн бичгийн даргаар эхэлж аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч,” Чойбалсанч”, “Соёл, утга зохиол”, “Утга зохиол” сонины газруудад ажилласны гадна Соёлын Яамны жїжиг, киноны зохиолын хэлтэс, Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж, тайз, дэлгэцийн урлагийг хєгжїїлэх , уран зохиолыг сурталчлахад хїчин зїтгэлээ зориулж их хувь нэмэр оруулжээ. Уран бїтээлийн ажлаа 1950-иад оны дунд їеэс эхэлж “Хонх”, “Манай нутгийнхан”, “Тєрийн нууц”, “Сувд эрдэнэ”, “Суман хїрэн”, “Нандин эрдэнэ”, “Заяа дутуу бурхад” /дурдатгал/, “Хєх чонын удам” /Эсээ роман/, “Паян”, “Гул Аранжин”, “Зїїдэнд оромгїй явдал” зэрэг олон ном хэвлїїлж, “Хонины найр”, “Хєх ногооны униар”, “Гул Аранжин”, “Тал нутгийнхан” кино зохиол, олон жїжиг бичиж тайз, дэлгэцээр нийтийн хїртээл болгожээ.
Тїїний уран бїтээлийн єсєлтєд их зохиолч Донровын Намдагт шавь орсон, Чойжилын Чимидтэй олон жил хамт ажиллаж нєхєрлєсєн явдал их тїлхэц нєлєє болжээ. Тиймээс энэ хоёр багшийнхаа уран бїтээлийн тус бїр 3 боть эмхэтгэл, Д.Намдагийн дурдатгалын номыг эрхлэн хэвлїїлсэн нь тэдэндээ тєдийгїй нийт уншигчдад зориулсан буяны їйлс,  оюуны їнэт сан хємрєг болоод байна. Шилдэг зохиолуудаараа 1999 онд МЗЭ-ийн, сэтгїїлчийн хєдєлмєрийн бїтээлїїдээрээ 1994 онд МСХ-ны шагнал хїртжээ. Тїїний уран бїтээлийн хєдєлмєрийг тєр, засаг їнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ.

ТҮМЭНБАЯР ЦЭРЭНТУЛГЫН 
“Утгын чимэг” наадамд арваад удаа айрагдсан энэ зохиолч эмэгтэй 1959 онд Улаанбаатар хотод тєрсєн, Єндєршил сумын уугуул иргэн. Бага, дунд сургууль, Холбооны техникумд суралцаж тєгссєн, холбоочин мэргэжилтэй. 1990-ээд оны эхнээс тєвийн сонины газруудад ажиллаж уран бїтээлээ туурвиж явна. Уран бїтээлийн гараагаа 1980-аад онд яруу найргаар эхэлж “Хараацайн жигїїр”, “Тэнгэрийн зїїд” яруу найргийн, “Удган”, “Толгодын шивнээ”, “Мэргэнд буусан чоно”, “Согоо суман”, “Нар хурайлсан хийморь”, “Шєнийн танго” зэрэг єгїїллэгийн ном хэвлїїлжээ.
Мєн “Мэргэнд буусан чоно” телевизийн орчин їеийн бїжгэн жїжиг /Тєрийн хошой шагналт Б.Жанцанноровын хєгжим/, “Тусгаар тогтнолын тєлєє” телевизийн гурван бїлэгт жїжиг /Б.Туяа найруулсан/ “Миний бяцхан зоргол” хїїхдийн бїжгэн жїжиг /МУУГЗ Д.Баттємєрийн хєгжим/, “Цагаан сїїний домог”, “Хурдан том болмоор байна” кино (Ардын жїжигчин, найруулагч Г.Жигжидсїрэн найруулсан), “Тэнгэр мэднэ” /Ш.Сїхбаатарын найруулсан/, уран сайхны кино дэлгэцнээ гаргаснаас гадна хэд хэдэн радио жїжиг бичжээ.
“Андуурсан сугалаа”, “Хагацаж чадахгїй сэтгэл”, “Ханьдаа”, “Наминчлал”, “Мартаж чадахгїй хайр”, “Дууны сайхан Юндэн”, “Намар оройн дуу”, “Цэцэг бїхэнд дуугаа дууллаа”, “Мартаж чадахгїй хайр”, ”Талын хєх чоно” зэрэг нэлээд шїлэгт нь хєгжмийн зохиолчид ая тааруулжээ. 1999 онд “Толгодын шивнээ” номоороо МЗЭ-ийн шагнал, “Мэргэнд буусан чоно” номоороо 2006 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Согоо суман” номоороо 2008 онд С.Удвалын нэрэмжит, “Нар хурайлсан хийморь” номоороо 2009 онд С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хїртжээ. 2008 оноос “Цог” сэтгїїлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

ЦЭНДЖАВ ДОЛГОРЫН
Гурвансайхан сумын нутагт 1954 онд малчны гэр бїлд тєрсєн. Бага дунд сургууль, УБДС, Москвад Нийгэм, улс тєрийн дээд сургууль тєгссєн. Монгол хэл, уран зохиолын багш, улс тєр судлаач, сэтгїїлч мэргэжилтэй. Єндєршил сумын дунд сургуульд 1978-1981 онд захирал, аймгийн Сургалт заах аргын кабинетын эрхлэгч, “Їнэн” сонин, МОНЦАМЭ агентлагийн Ємнєговь, Сїхбаатар аймаг дахь сурвалжлагч, утга зохиолын нарийн бичгийн дарга, “Засгийн газрын мэдээ” сонины нэгдїгээр орлогч эрхлэгч, АНУ дахь тус сонины сурвалжлагч, “Утга зохиол урлаг”, “Єнєєдрийн Монгол” сонины эрхлэгч, “Єнєєдєр” сонины орлогч эрхлэгч, “Монголын мэдээ“ сонины нэгдїгээр орлогч эрхлэгч, “Монгол таймс” сонины ерєнхий эрхлэгч, Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газрын албаны дарга, Хїмїїнлэгийн их сургуульд багш зэрэг ажлыг хийсээр ирсэн. Одоо Монголын сэтгїїлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерєнхийлєгч, Монголын уран зохиолын Академийн Ерєнхийлєгч, МУИС-ийн багш доктор, профессор.
 Уран бїтээлээ 1980-аад оноос эхэлж “Дэгдээхэй”, “Хул салхи”, “Чонын алтан шагай” /роман/, “Хєх жавар”, “Он цагийн шастир”, “Буурал ижийнхээ хєлийг юугаар дулаацуулсан билээ”, “Зохист аялгууны анир”, “Эрэн сурвалжлах сэтгїїл зїй”, “Хэвлэл мэдээллийн менежмент” зэрэг яруу найраг, єгїїллэг, роман, туужийн ном, шїїмж судлалын сурах бичиг, судалгааны олон арван єгїїлэл туурвижээ.
Мєн АНУ-ын Нью-Йорк хотод сурвалжлагчаар ажиллаж, дэлхийн хамгийн хїчирхэг тэр орны тухай олон тэмдэглэл, найруулал бичсэн нь уншигчдын сонирхол татсан билээ. Богино єгїїллэгийн “Утгын чимэг” наадамд арав гаруй удаа айрагджээ. “Хєх жавар” зохиолоороо 2009 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, шилдэг бїтээлээрээ “Алтан Єд-2008” шагнал хїртжээ. Судалгаа, шинжилгээний бїтээлээрээ “Шинжлэх ухааны тэргїїний ажилтан” цол хїртсэн байна.  2010 онд С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хїртжээ.

ИДЭРЧУЛУУН ЮНДЭНГИЙН
Дэлгэрхангай сумын Ар залаа гэдэг газар 1947 онд тєржээ. Улаанбаатар хотод 10 жилийн дунд сургууль тєгсгєсєн. Илчит тэрэгний техникч, механикч мэргэжилтэй, улс тєрийн дээд боловсролтой.
Дунд сургуульд байх їеэсээ шїлэг сонирхон бичиж “Ээж минь дээ”, “Тєрийн сїлдтэй унаа”, “Дэлхийн газрын зураг дээр Дэлгэрхангай уул минь байдаг”, “Цаглагийн амь” яруу найргийн номууд хэвлїїлжээ.
“Болор цом”, “Ган їзэг” яруу найргийн наадамд амжилттай оролцож байсан. Монгол Улсын гавьяат тээвэрчин, МЗЭ-ийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт яруу найрагч.

НЯМЛХАГВА ПЭРЭНЛЭЙН
Хулд сумын Улаан жирэм гэдэг газар 1975 онд тєрсєн. 2001 онд Дорно дахин судлалын дээд сургууль, 2003 онд Улаанбаатарын их сургууль тус тус тєгссєн. Буддын гїн ухаан судлаач мэргэжилтэй.
“Арслан цагаан дарс” /2001/, “Тєгс жавхлант нутаг” /2003/, “Зїїдэн бїрдийн аглаг” /2005/, “Алтан хагсуурга” /2010/ яруу найраг, нутгийн тїїхийн ном хэвлїїлсэн. 2004 онд шилдэг бїтээлээрээ МЇЧЗХ-ны шагнал хїртсэн. “Мєнгєн цом”, “Цагаан-Уул” яруу найргийн наадамд тэргїїн байр эзэлж байсан. “Алтан хагсуурга” номоороо С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хїртжээ.