Search This Blog

Friday, July 22, 2011

ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧДЫН ХҮРТСЭН ШАГНАЛУУД

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ

Монгол улсын ардын уран зохиолч цолыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дүгээр зарлигаар бий болгосон. Тус улсын утга зохиолыг хөгжүүпэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлийн гарамгай амжилт гаргасан МЗЭ-ийн гишүүн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгчдэд олгодог төрийн дээд шагнал. Дээрх шагналыг анх 1986 онд Цэндийн Дамдинсүрэн гардсанаас хойш 9 зохиолч шагнагдсан агаад Дундговиос С.Дашдооров хүртжээ.

ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1945 оны 2-р сарын 7 -ны тогтоолоор Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг бий болгож, 1962 оны 7-р сарын 7-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн 362-р тогтоолоор Төрийн шагнал нэртэй болгожээ. Тус шагналыг 1946-2007 он хүртэлх хугацаанд 40 зохиолч хүртсэний дотор Дундговиос С.Дашдооров, Д.Нямаа, Д.Батбаяр, Д.Төрбат нар багтжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОН

Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1935 оны 05 дугаар сарын 11-ний 41 дүгээр тогтоолоор улсын алдарт гавъяат уран зохиолч цолыг бий болгожээ. Энэ шагналыг анх Ши.Аюуш, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн нар хүртсэн бөгөөд дээрх цол нь 1940 оны үед улсын эрхэм зохиолч гэж нэрлэгдэж байснаа 1960-1970-аад онд урлагийн гавъяат зүтгэлтэн цол, соёлын гавъяат зүтгэлтэн цолд хамрагдах болжээ. Энэ хугацаанд Дундговийн зохиолчдоос Б.Сумъяа, Ш.Сонинбаяр Д.Батбаяр, С.Зэвсэг нар Монгол улсын соёлын гавъяат, Ц.Байды Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, Ю.Идэрчулуун Монгол улсын гавъяат тээвэрчин цол хүртсэн байна.

НАЦАГДОРЖИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ

БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 1964 оны 10-р сарын 7-ны тогтоолоор

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыгбий болгожээ. Энэ шагналыг зөвхөн зохиолчдод олгодог. Шагнал хүртсэн 50 шахам зохиолчийн дотор Дундговиос Х.Зандраабайдий, С.Надмид, Д.Төрбат, Ц.Түмэнбаяр, Ц.Чимидцорж нар оржээ.

МХЗЭ-ИЙН ШАГНАЛТАН ЗОХИОЛЧ

МХЗЭ-ийн Төв Хороо 1968 оны 8 дугаар сарын 29-нд тогтоол гаргаж Залуу үеийн хүмүүжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан шилдэг бүтээл туурвисан зохиолчид МХЗЭ-ийн нэрэмжит шагнал олгохоор тогтоож анхны шагналаа хүүхэд залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх "Миний нутаг", "Од" зэрэг олон сайн бүтээл туурвисан Дашдоржийн Нацагдоржид нэхэн олгожээ. Энэ шагналыг Дундговиос зохиолч С.Дашдооров, Д.Нямаа, С.Надмид нар хүртжээ.

МҮЭ-ИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ

Энэ шагналыг 1971 оны 9 дүгээр сарын 3-нд МҮЭ-ийн Төв Зөвлөлийнтогтоолоорбийболгож.уранзохиолдажилчинангийн дүрийг сайн харуулсан бүтээлд олгохоор шийдвэрлэжээ. Уг шагналыг 15 хүнд олгосны дотор зохиолч Самбуугийн Надмид Тал голомт" хэмээх бахимтат кино зохиолоор хүртжээ.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН ШАГНАЛТАН

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 3-р сарын 18-ны өдрийн 130 дугаар тогтоолоор тухайн оны шилдэг бүтээлд олгох МЗЭ-ийн шагналыг бий болгожээ. Дээрх шагналыг Дундговиос 13 зохиолч хүртжээ.

УТГА ЗОХИОЛЫН ТӨЛӨӨ ХҮНДЭТ ШАГНАЛТАН
2003 о
ны 12-р сарын 22-ны өдрийн МЗЭ-ийн удирдах зөвлөлийн хурлаар утга зохиолын хөгжилд хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулсан зохиолч, судлаач, утга зохиолыг дэмжигч дотоод, гадаадын хүмүүст МЗЭ-ийн "Утга зохиолын төлөө" шагнал олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шагналыг нийт 26 хүнд олгосноос Дундговь аймгаас Н.Пүрэвсүрэн, Засагн дарга Ш.Төрбат нар хүртжээ..

С.БУЯННЭМЭХИЙН ШАГНАЛТАН
Монголын Зохиолчдын Эвлэл, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран 2002 онд Монголын уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдод С.Буяннэмэхийн нэрэмжит
шагнал олгож байхаар тогтсон байна. Нийт 11 хүн дээрх шагналыг хүртсэний дотор Дундговиос Х.Зандраабайдий, Ю.Идэрчулуун, Д.Төрбат, Д.Батбаяр, Д.Нямаа, Ц.Түмэнбаяр, Ц.Чимэддорж, Д.Цэнджав, П.Нямлхагва нар багтжээ.

Г.СЭР-ОДЫН ШАГНАЛТАН
Энэ шагналыг МЗЭ-ийн ерөнхий зөвлөл 1990 онд бий болгож, шилдэг бүтээл туурвисан залуу зохиолчдод жил бүр олгохоор тогтоожээ. Уг шагналыг бүгд 30 зохиолч, яруу найрагчид олгожээ
. Үүний дотор Дундговь гаралтай яруу найрагч Төрбатын Зөнбилэг хүртжээ.

No comments:

Post a Comment