Search This Blog

Friday, July 22, 2011

БУЛТААРАА ХАМТАРЧ ЗОХИОСОН БОТЬ НОМЫН ЭХЭНД ӨГҮҮЛЭХ НЬ


Дундговийн зохиолчдын бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж байгаа нь мэдээжийн хэрэг анхных биш. Харин ботилон хэвлүүлж байгаагийн хувьд анхных гэж болно байх аа. 1960-1991 оны хооронд С.Дашдооров, Б.Лувсандорж, Г.Төмөр, До.Цэнджав, П.Төмөрбаатар зэрэг үзэг нэгт нөхдийн маань эмхэтгэсэн "Талын дуу", "Дуундаа жаргасан нутаг", "Талаас эхтэй харгуй", "Уянгын дуутай нутаг" зэрэг олон ном, түүврийг аймагтаа хэвлүүлж, уншигчдынхаа оюуны санг баяжуулахад тус болох гэсэн санаа өвөрлөсөөр ирсэнийг тэмдэглэлтэй. Харин урьдын энэ сайхан уламжлал 1990-ээд оноос хойш тасалдсаныг зохиолч, уншигчдын аль аль нь сэм сэмхэн үгүйлдэг болсон юм билээ. Юу гэвэл, энэ хорь шахам жилд залгамж үеийн олон уран бүтээлчид уншигчидтай нүүр учирч, ахмад үеийнхний уран бүтээлийн сан хөмрөг зузаарсаар ирсэнийг харахгүй байхын аргагүй.

Тийм учир 2006 оны намар Улаанбаатар хотноо зохиогдсон Дундговь аймгийн урлаг, соёлын өдрүүдийн үеэр болсон зохиолчдын уулзалтаас нутгийн зохиолчдын бүтээлийг дээжлэн эмхэтгэх санал гарч, тэр саналыг аймгийн Засаг дарга Шоотонгийн Төрбат талархалтай хүлээн авч бүх талаар дэмжихээ илэрхийлсэн билээ.

"Амархан юм байна" гэхээргүй энэ ажилд бидний хэдэн хүн учир зүйг олохгүй чадан ядан ноцолдсоны эцэст шилж сонгож авсан бүтээлүүдээсээ 50 орчим хэвлэлийн хуудас зузаан номын эх бэлтгэж, техникийн элдэв хатуу ажлыг нутгийн зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Ц.Түмэнбаяртаа даатган байж, говь талаас нэгэн шинэ үеийн хөсгийн цуваа хөдөлгөхтэй болов.

Номын эх бэлтгэх явцад гарсан төвөг бэрхшээлтэй явдал, ажиглагдсан онцлогоос зарим нэгийг дурсвал, 1920, 1930-аад оноос эхлээд үе үеэр нь бүртгэж харахад Дундговь аймгаас утга зохиолын авъяастан олон төрсөн гэдэг нь ойлгомжтой. Дуучдаасаа ч олон гэж хэлье. Зөвхөн 1950, 60-аад онд С.Дашдооров, С.Цүлтэм, Н.Банзрагч, С.Цэдэв, Б.Сумъяа, С.Надмид, Х.Зандраабайдий, Д.Батцоож, Д.Нямаа, Д.Сэнэднасаа, Д.Батбаяр, Г.Төмөр, Б.Лувсандорж, С.Даваадорж нарын гуч орчим хүн утга зохиолын өргөөний хаалгаар орж ирсэн байх жишээтэй.

Манай аймагт амьдарч, ажиллаж байгаад уран бүтээлээ эхэлсэн, хожим нь нэрд гарсан зохиолчид болсон Ш.Гаадамба, Н.Банзрагч, С.Цүлтэм, Д.Миеэгомбо нарын цөөнгүй хүмүүс байна.

Эхний үед тэдний бүтээлийг энэ эмхэтгэлд оруулж явтал номын овор хэмжээ гүйцэгдэхгүй байдалтай болсон учир "гэрээ тойрон эргэлдэхээс" өөр аргагүй боллоо.

Бүх зохиолчдын гэрэл зургийг номд залах гэтэл олонхи нь зургаа ирүүлсэнгүй, зарим нэгний зураг олдохгүй, олдсон нэг нь өнөө үеийн хэвлэлийн шаардлага хангахгүй бас тэр хүний зураг мөн бишийг баталгаажуулах боломж хялбар олдохгүй байсан тул "батиар"-ын асуудлыг үндсэнд нь хойш нь тавихаар шийдээд байв. Гэвч дараа нь Засаг даргын санал болгосноор С.Буяннэмэхээс эхлээд утга зохиолын шагнал хүртсэн зохиолчдын гэрэл зургийг эхэнд нь байрлуулъя гэсэн саналыг хүлээж авахаар тогтоов. Судалгааны нэг өгүүлэлдээ Х.Зандраабайдийн тэмдэглэснээр С.Буяннэмэхээс эхлээд тус аймгийн 40 зохиолч Монголын Зохиолчдын Эвлэлд гишүүнээр бүртгэгдэж, тэдний 300 гаруй ном туурвил Монголын уран зохиолын сан хөмрөгт нэмэрлэгдсэн бололтой. Тэдний дунд "Ойрхи цагийн товч түүх", "Харанхуй засаг" маягийн анхны жүжиг, "Монгол интернационал", "Хувьсгалт залуучуудын дуу" гэх зэрэг анхны дуу /С.Буяннэмэх/-наас эхлээд амьдралын

уран нарийн шаглаасаар бүтсэн Товийн өндөр" роман, "Өндөр ээж" тууж, "Нар хиртсэн жил" кино зохиол /С.Дашдооров/, нэг үеийн говийн амьдралын уран тод бичлэг болсон "Хар нүдэн" роман /С.Надмид/, сэтгэл шинжлэлийн "Цахилж яваа гөрөөс" маягийн тууж өгүуллэг /Д.Батбаяр/ уран бүтээлийн хөрөг дурсамжийн "Заяа дутсан бурхад" шиг ном /Х.Зандраабайдий/, Товь хангайд" шиг сайхан хэл найруулгатай тэмдэглэл / Б.Чойндон/ зэрэг нийтээр мэдэх олон бүтээл туурвил багтсан буй заа хэмээн ойлгоё.

Утга зохиолын "Болор цом", "Утгын чимэг" наадмын алтан жолоог Д.Төрбат, Ц.Чимэддорж, Б.Доржпалам, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр, Ж.Сарантуяа нарын зэрэг залуу нөхөд маань удаа дараа өргүүлж, А.Лхагва, П.Нямлхагва, О.Нандинцэцэг, Н.Баянмөнх, Т.Зөнбилэг зэрэг залуучууд уран бүтээлийн уралдаан тэмцээнд олонтаа өнгөлж явааг нь дээрх бүлэгт хамааруулан тоолох ёстой гэж үзнэ.

Түүгээр ч барахгүй өнгөрсөн цагийн бичгийн мэргэдээ эргэн санагалзах шаардлага энд бас гарлаа. Юу гэвэл, Дундговь аймгийн нутаг дээр бараа сүр нь байнга хэлцэгддэг Дэлгэрхангай уул, Их, Бага газрын чулуу, Төгрөг хайрханыг санах зуур их номч Зава Дамдин гавж, ловон хувилгаан Агваанданзанням, бари лам Дамцагдорж, гэвш лам Иштавхай, равжамба Данзан-Одсэр, ардын цэцэн билэгт ерөөлч Гэлэгбалсан нарын уе дамжсан бүтээлийг дурсахгүй байхын учиргүй. Үүгээр манай утга зохиолын түүхийн буухиа нүд хүрэхгүй олон жилуүдийг гатлан урагшаа улам улам холдож байгаа юм. Тийм учир энэ номыг зохиогчдын цагийн харъяалал нэгэн зуунаар хязгаарлагдахгүй болов.

Бичгийн мэргэдийн тухайд түүхийн нар, сар дандаа өршөөлтэй байгаагүй нь цадиг туүхээс бидэнд тодорхой.

Өнгөрсөн зууны 20, 30-аад онд Монголын толгой сэхээтнүүд болжявсныхувьдС.Буяннэмэх, Ц.Өлзий-Очир.Ч.Раднаабазар, Ө.Чимид, Б.Чойндон, Б.Банзрагч нарын зэрэг үзэг нэгт нөхөд

маань цагийн хөлд дайруулж, ямар хэцүү гайд өртсөнийг дурсахгүй яаж байх вэ.

Монголын зохиолчдын байгууллагын 80 жилийн түүхийг эргэн харж байгаа энэ үед түүний анхны голомтыг бадрааж, утга зохиолын анхны хэвлэл "Уран үгсийн чуулган" цоморлиг хэвлүүлж, нам, эвлэлийн сонин сэтгүүлүүдийн анхны дугааруудыг эрхлэн гаргаж явсан их соён гийгүүлэгч С.Буяннэмэхийн тухай тодосгон хэлэхгүй байж яахин болох вэ.

Анх байгуулагдсан үеэс нь өнөөдрийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийг Ц.Дамдинсүрэн, Ш.Нацагдорж, Д.Сэнгээ, С.Удвал, Л.Түдэв, Д.Цэдэв, Ц.Энхбат нарын 17 хүн удирдаж ирсэний дотор 1929, 1934-1935 онд С.Буяннэмэх, 1938-1942 онд Т.Дэчингунгаа, 1993-1997 онд Д.Нямаа зэрэг Дундговийн зохиолчид багтжээ.

Харин говь чигээс Монголын Зохиолчдын Эвлэлд хамгийн олон жил алба үүрэг гүйцэтгэсэн эрхэм гэвэл Дэлгэрхангай сумын харъяат Сормууниршийн Дашдооров байсныг энд бас хэлэлтэй.

Тэрбээр 1950-иад оноос "Утга зохиол" сонины тусгай сурвалжлагч, Өмнөговь, Дундговь аймаг хариуцсан зохиолч, МЗЭ-ийн хорооны зөвлөлийн эрхлэгч, "Цог" сэтгүүлийн нарийн бичгийн дарга, түүгээр ч барахгүй 1970-аад онд МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсан юм.

Ийм байдлаар Монголын зохиолчдын байгууллагыгудирдах ажилд манай нутгийн зохиолчид хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй юм байна. Зохиолчдын бүтээлийг үе үеэр нь, эсвэл цагаан толгойн дэс дарааллаар байрлуулъя гэж товлоод байснаа аймгийн удирдлагын саналыг харгалзан шагналтан, МЗЭ-ийн гишүүн, залгамж үе гэсэн дарааллаар уг номын бүтцийгтогтоож, гурван ботид хуваан байрлуулав. Мөн зохиолч биш ч алдар цуутай уран бүтээлч, сэтгүүлч, орчуулагч, багш зэрэг зарим хүний бүтээлийг энэ номдоо оруулсан болно.

Түух сөхөж үзвэл, 1935 оны есдүгээр сарын 25-ны өдөр Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор С.Буяннэмэхэд "Улсын алдарт гавъяат зохиолч" цол олгосон байна.

Энэ нь утга зохиолын түүхэнд орчин үеийн зохиолчдоос хамгийн түрүүн хүртээсэн алдар цол байжээ.

2008 онд гаргасан судалгааны дүнгээс үзвэл манай аймгаас төрсөн зохиолчдын дунд Ардын уран зохиолч 1 , гавъяат цолтон 5, төрийн шагналтан 4, Д.Нацагдоржийн шагналтан 3, МҮЭ, МХЗЭ-ийн шагналтан 5, С.Буяннэмэхийн шагналтан 6, МЗЭ-ийн шагналтан 10 гаруй болоод байна.

Энэ нь утга зохиолын бүтээлийг үнэлсэний шалгуур узүулэлтийн нэг гэж ойл говол , Дундговийн зохиолчид Монголын их утга зохиолын сан хөмрөгийг баяжуулахад тодорхой хувь нэмэр оруулжээ гэж дугнэхээр байгааг бултаараа хамтарч зохиосон боть номын тэргүүн хуудсанд тэмдэглэхэд урамтай байна.

Энэхуү гурван боть МЗЭ-ийн 80 жилийн ойн босгон дээр бүрдэл болж, эхний хэвлэл нь Дундговьд бамбар асааж байгаа Говийн бүсийн яруу найргийн наадмын өдрүүдээр олны хүртээл болж байгаад эмхэтгэгч редакторын хувьд илүүтэй баярлах болно.

Номын цагаан гэгээ мандах болтугай!

Монгол улсын төрийн шагналт яруу найрагч

Д.НЯМАА 2008.08.08

ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧДЫН ХҮРТСЭН ШАГНАЛУУД

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ

Монгол улсын ардын уран зохиолч цолыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дүгээр зарлигаар бий болгосон. Тус улсын утга зохиолыг хөгжүүпэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлийн гарамгай амжилт гаргасан МЗЭ-ийн гишүүн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгчдэд олгодог төрийн дээд шагнал. Дээрх шагналыг анх 1986 онд Цэндийн Дамдинсүрэн гардсанаас хойш 9 зохиолч шагнагдсан агаад Дундговиос С.Дашдооров хүртжээ.

ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1945 оны 2-р сарын 7 -ны тогтоолоор Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг бий болгож, 1962 оны 7-р сарын 7-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн 362-р тогтоолоор Төрийн шагнал нэртэй болгожээ. Тус шагналыг 1946-2007 он хүртэлх хугацаанд 40 зохиолч хүртсэний дотор Дундговиос С.Дашдооров, Д.Нямаа, Д.Батбаяр, Д.Төрбат нар багтжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОН

Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1935 оны 05 дугаар сарын 11-ний 41 дүгээр тогтоолоор улсын алдарт гавъяат уран зохиолч цолыг бий болгожээ. Энэ шагналыг анх Ши.Аюуш, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн нар хүртсэн бөгөөд дээрх цол нь 1940 оны үед улсын эрхэм зохиолч гэж нэрлэгдэж байснаа 1960-1970-аад онд урлагийн гавъяат зүтгэлтэн цол, соёлын гавъяат зүтгэлтэн цолд хамрагдах болжээ. Энэ хугацаанд Дундговийн зохиолчдоос Б.Сумъяа, Ш.Сонинбаяр Д.Батбаяр, С.Зэвсэг нар Монгол улсын соёлын гавъяат, Ц.Байды Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, Ю.Идэрчулуун Монгол улсын гавъяат тээвэрчин цол хүртсэн байна.

НАЦАГДОРЖИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ

БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 1964 оны 10-р сарын 7-ны тогтоолоор

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыгбий болгожээ. Энэ шагналыг зөвхөн зохиолчдод олгодог. Шагнал хүртсэн 50 шахам зохиолчийн дотор Дундговиос Х.Зандраабайдий, С.Надмид, Д.Төрбат, Ц.Түмэнбаяр, Ц.Чимидцорж нар оржээ.

МХЗЭ-ИЙН ШАГНАЛТАН ЗОХИОЛЧ

МХЗЭ-ийн Төв Хороо 1968 оны 8 дугаар сарын 29-нд тогтоол гаргаж Залуу үеийн хүмүүжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан шилдэг бүтээл туурвисан зохиолчид МХЗЭ-ийн нэрэмжит шагнал олгохоор тогтоож анхны шагналаа хүүхэд залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх "Миний нутаг", "Од" зэрэг олон сайн бүтээл туурвисан Дашдоржийн Нацагдоржид нэхэн олгожээ. Энэ шагналыг Дундговиос зохиолч С.Дашдооров, Д.Нямаа, С.Надмид нар хүртжээ.

МҮЭ-ИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ

Энэ шагналыг 1971 оны 9 дүгээр сарын 3-нд МҮЭ-ийн Төв Зөвлөлийнтогтоолоорбийболгож.уранзохиолдажилчинангийн дүрийг сайн харуулсан бүтээлд олгохоор шийдвэрлэжээ. Уг шагналыг 15 хүнд олгосны дотор зохиолч Самбуугийн Надмид Тал голомт" хэмээх бахимтат кино зохиолоор хүртжээ.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН ШАГНАЛТАН

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 3-р сарын 18-ны өдрийн 130 дугаар тогтоолоор тухайн оны шилдэг бүтээлд олгох МЗЭ-ийн шагналыг бий болгожээ. Дээрх шагналыг Дундговиос 13 зохиолч хүртжээ.

УТГА ЗОХИОЛЫН ТӨЛӨӨ ХҮНДЭТ ШАГНАЛТАН
2003 о
ны 12-р сарын 22-ны өдрийн МЗЭ-ийн удирдах зөвлөлийн хурлаар утга зохиолын хөгжилд хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулсан зохиолч, судлаач, утга зохиолыг дэмжигч дотоод, гадаадын хүмүүст МЗЭ-ийн "Утга зохиолын төлөө" шагнал олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шагналыг нийт 26 хүнд олгосноос Дундговь аймгаас Н.Пүрэвсүрэн, Засагн дарга Ш.Төрбат нар хүртжээ..

С.БУЯННЭМЭХИЙН ШАГНАЛТАН
Монголын Зохиолчдын Эвлэл, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран 2002 онд Монголын уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдод С.Буяннэмэхийн нэрэмжит
шагнал олгож байхаар тогтсон байна. Нийт 11 хүн дээрх шагналыг хүртсэний дотор Дундговиос Х.Зандраабайдий, Ю.Идэрчулуун, Д.Төрбат, Д.Батбаяр, Д.Нямаа, Ц.Түмэнбаяр, Ц.Чимэддорж, Д.Цэнджав, П.Нямлхагва нар багтжээ.

Г.СЭР-ОДЫН ШАГНАЛТАН
Энэ шагналыг МЗЭ-ийн ерөнхий зөвлөл 1990 онд бий болгож, шилдэг бүтээл туурвисан залуу зохиолчдод жил бүр олгохоор тогтоожээ. Уг шагналыг бүгд 30 зохиолч, яруу найрагчид олгожээ
. Үүний дотор Дундговь гаралтай яруу найрагч Төрбатын Зөнбилэг хүртжээ.

АЙРАГ НАЙРАГТ ХӨЛЧҮҮРСЭН "УЯХАН ЗАМБУУТИВ"

/Сурвалжлага/

Зава Дамдин, Агваанданзанням, Дамцагдорж, Иштавхай, Гэлэгбалсан хэмээх эртний бичгийн мэргэдээсээ эхлээд орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Сономбалжирийн Буяннэмэх, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров гээд үгийн уран, үзгийн хурцаар ард түмнийхээ оюуны мэлмийг нээж, сэтгэлийн баясгаланг бүтээгчдийн өлгий болсон Дундговь аймгийн төв Мандалговь хотод 2008 оны 9 дүгээр сарын 19-нд найргийн хур буусан юм. Энэ жил ойрын онуудад тохиогоогүй хурмастын хур бууж, говийн ангасан тал дэвтэн, хүн малын зоо тэнийж, агь таана ханхлан, айраг цагаа элбэг дэлбэг сайхан зун, намар болжээ. Сүүлийн жилүүдэд говь руу явахад нүднии гэм шиг ганц нэгхэн үзэгддэг асан ширээ бөхтэй тэмээд хээвнэг идэшлэн, жаргах нарны туяанд уул, овоо шиг үзэгдэн, цагаан зээр машины урдуур чавхны чулуу шиг өнгөрч байлаа.

С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын үндэслэн байгуулсан Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойг угтсан олон үйл ажиллагаа орон даяар явагдаж байгаагийн нэг нь Монголын зохиолчдын эвлэлээс орон нутгийнхантай хамтран зохион байгуулж байгаа таван бүсийн яруу найргийн наадам билээ. Говийн бүсийн яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, Д.Төрбат, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Түмэнбаяр, МЗЭ-ийн шагналт зохиолч, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, Ж.Сарантуяа, яруу найрагч Т.Зөнбилэг, МҮОНТ, "Соёмбо" телевизийн сурвалжлах хэсгийнхэн биднийг очиход Говийн бүсийн яруу найргийн "Уяхан замбуутив" наадамд оролцохоор Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн 37 яруу найрагч "хурдан хүлгүүд"-ээ сойсон байлаа.

Наадмыг Монголын зохиолчдын Эвлэл, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан юм. Наадмын өмнө аймгийн Засаг даргын тамгын газрынхан, яруу найрагчид алдарт гавъяат уран зохиолч С.Буяннэмэхийн хөшөөнд цэцэг өргөж, аймгийн орон нутгийг судлах музейг үзэж сонирхлоо. Мөн Дундговь аймгийн зохиолчдын их ойдоо өргөн барьсан Товь талын эгшиглэн" гурван боть, нийт 50 орчим хэвлэлийн хуудас номын хурим аймгийн Хөгжимт драмын театрт болсон нь "Уяхан замбуутив" наадмыг улам утга учиртай болгосон билээ. Номын хуримд аймгийн хөгжимт драмын театрын дуучин МУГЖ Ж.Дүнжмаа уртын сайхан дуугаар мялаалга өргөсөн юм. Номын хурим, яруу найргийн наадмыг, тус номыг ивээн тэтгэж, эрхлэн хэвлүүлэгч Дундговь аймгийн засаг дарга Ш.Төрбат нээж, номын ерөнхий редактор, Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, төрийн шагналт яруу найрагч Ä.Òºðáат, ацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр, яруу найрагч Т.Зөнбилэг нар оролцож, номын мялаалга болгон шүлэг найргийнхаа дээжээс уншлаа. Номонд Дундговь нутгаас төрсөн 100 гаруй уран бүтээлчийн шүлэг, өгүүллэг, судлал, тэмдэглэл, дурсамж, ярилцлага, Дундговиос төрж гарсан зохиолчдын болон говь талын байгалийн үзэсгэлэнт газруудын гэрэл зураг орсон юм. Мөн энэ үеэр аймгийн номын санд "Орчин үеийн уран зохиолын уламжлал, шинэчлэл" сэдэвт чөлөөт ярилцлага болж, говийн бүсийн яруу найрагчид өнөөгийн утга зохиолын чиг хандлагын талаар санал бодлоо солилцож, Зава Дамдин гавжийн босоо гантиг хөшөөн дээр шүлэг уншиж, онгодоо хөглөцгөөсөн билээ.

Биднийг очихын өмнөхөн аймгийн төвд театрын өдрүүд болж өнгөрсөн бөгөөд ахмад уран сайханчдын бага наадам зохион байгуулагдаж, мөн удахгүй нүүдэлчний сэдэвт баримтат киноны нээлт болох тухай ярилцаж байхад аргагүй л урлаг соёл, дуу хуур, яруу найргийн өлгий болсон нутаг юм даа хэмээн бодогдож байлаа. Тэгээд ч ийм олон баяр наадам болог гэсэн шиг дэлхий дэлэгнэсэн дэлгэр сайхан намар болж ёстой л "цэлгэр говь минь нараа дэрлээд цэнхэр хадаг шиг намиатан" байлаа. Найргийн наадмын дараа Дундговь аймгийн Сүм хөх бүрд, Их, Бага газрын чулуу, Цагаан суварга зэрэг үзэсгэлэнт газруудаар тойрон аялж онгодоо хөглөх тухай ч зарим аймгиин зохиолчид ярьж байлаа.

Яруу найргийн наадамд зөвхөн говь нутагтаа ажиллаж амьдарч байгаа яруу найрагчид оролцож, гурван шаттай явагдан, нийт 60 гаруй шүлэг уншсан бөгөөд эцсийн шатанд таван яруу найрагч тунаж үлдсэн юм. Наадамд Дундговь аймгийн яруу найрагч Г.Бадам тэргүүлж өргөмжлөл, 300 мянган төгрөг, "Болор цом-2008"-д шүлгээ унших эрх, Дорноговь аймгийн яруу найрагч МЗЭ-ийн шагналт Л .Эрдэнэбат дэд байрт шалгарч өргөмжлөл, 200 мянган төгрөг, залуу яруу найрагч Б.Лхагвадорж гутгаар байр эзэлж өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнууллаа. Шагналт байранд Өмнөговь аймгийн залуу яруу найрагч Х.Мядагмаа, Дундговь аймгийн залуу яруу найрагч Т.Саранчимэг нар шалгарсан юм. Тус наадмыг МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт Д.Батжаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, Ж.Сарантуяа нар шүүн тунгаалаа.

Олон сарын өмнөөс догдлон хүлээж, олон зуун км газрыг туулсан, дөрвөн говийн яруу найрагчдын шүлгийг сонсоход эх орон, эцэг, эх, хайр дурлал, хөдөө нутаг, малчны амьдрал, öàã үеийн эмзэглэлийн сэдэв юнхилсон байлаа.

Өмнөговь аймгийн яруу чайрагч МЗЭ-ийн шагналт Б.Баттулга, Дорноговь аймгийн яруу найрагч, МЗЭ-ийн шагналт Х.Цэрэндорж, Дундговь аймгийн залуу яруу найрагч Н.Мөнхсаруул, О.Элбэгтөгс нарын зэрэг олон лруу найрагчийн шүлгийг үзэгчид халуун алга ташилтаар талархан хүлээж авсан билээ. Наадмыг зохион байгуулахад чин сэтгэл, хүч хөдөлмөрөөрөө оролцож, ивээн тэтгэсэн Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд МЗЭ, говийн яруу найрагчид, үзэг нэгт нөхөд минь талархлаа илэрхийлснийг тэмдэглэн үлдээхийг хүссэн юм. Аймгийн засаг дарга тус наадмыг уламжлан болгон тодорхой хугацаанд зохион байгуулахад ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлэхэд говийн бүсийн яруу найрагчид баярлан хүлээж авсаныг тэмдэглэн үлдээхийг хүслээ.

Ийнхүү наран тунамал Мандалговийн төвд айраг, найрагт хөлчүүрсэн "Уяхан замбуутив" өндөрлөлөө.

Номын гуравдугаар ботийг бэлтгэх явцад 2008 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр Дундговь аймгийн зохиолч Д.Батбаяр, С.Зэвсэг нар Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн нь ном бүтэхтэй давхацсан билэг дэмбэрэлтэй үйл явдал боллоо.

“Болор цом”

Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга нарын зєвлєгєєнєєс 1988 оноос хєдєє орон нутагт яруу найргийн “Болор цом” тэмцээнийг зохион байгуулах шийдвэр гарчээ. Наадмын тэргїїн байр эзэлсэн яруу найрагчид “Болор цом” хїртээж байхаар тогтсон. Энэ нь жил бїр уламжлал болон явагдсаар иржээ.

1988-А.Лхагва “Толгодын шивнээ”

1989-Ц.Энэбиш “Хїїхэд залууст хїргэх шїлэг”

1990-А.Лхагва “Уяач”

1991-О.Гончигсїрэн “Сэрїїн зїїд”

1992-Х.Эрхэмбаяр “Єгїїлэхїйн халуун”

1993-О.Нандинцэцэг

1994-С. Жанцанхорол “Цэрэндарь”

1995-Ц.Ганхуяг “Цэнхэр борын хатираа”

1996-Н.Баянмєнх “Ээжийгээ санагалзахуй”

1997-О.Гончигсїрэн “Бид нїїдэлчин”

1998-О.Гончигсїрэн “Малахын тал”

1999-2002 онд завсарласан.

2003-Ц.Уртнасан “Хїїхэд”

2004-Н.Баянмєнх “Эртний сайхан”

2005-Н.Мєнхсаруул “Согтуу хутагтын дурлал”

2006-Г.Бадам “Хол алс”

2007-Ц.Ганхуяг “Ботгон насны зєн”

2008-Говийн бїсийн яруу найргийн наадамд Г.Бадам “Тэнгэрлэг бїсгїй”

2009-2010 онд завсарлаcaн.

2011-Г.Бадам “Би”

МЗЭ-ийн 80 жилийн ойд зориулсан говийн бїсийн “Уяхан замбуутив” яруу найргийн наадам болсон юм. Наадамд Дундговь аймгийн яруу найрагч Г.Бадам тэргїїлж єргємжлєл, 300 мянган тєгрєг, “Болор цом-2008”-д шїлгээ унших эрх, Дорноговь аймгийн яруу найрагч МЗЭ-ийн шагналт Л.Эрдэнэбат дэд байрт шалгарч єргємжлєл, 200 мянган тєгрєг, залуу яруу найрагч Б.Лхагвадорж гутгаар байр эзэлж єргємжлєл 100 мянган тєгрєгєєр шагнуулсан юм. Шагналт байранд Ємнєговь аймгийн залуу яруу найрагч Х.Мядагмаа, Дундговь аймгийн залуу яруу найрагч Т.Саранчимэг нар шалгарч байв. Наадмын үеэр Бүсийн болон Улаанбаатар хотоос ирсэн яруу найрагчид Монголын зохиолчдын байгууллагыг үндэслэгч Ардын алдарт гавьяат уран зохиолч Содном балжирын буяннэмэхийн хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Thursday, July 21, 2011

ДУНДГОВЬ АЙМГИЙН УТГА ЗОХИОЛЫН НЭГДЭЛ

1950 оны есдїгээр сард зохиолч Хєдєєгийн (Дамдины) Пэрлээ /Пэрэнлэй/ Мандалговьд уран зохиол сонирхдог хэсэг хїнтэй уулзаж утга зохиолын дугуйлан, 1955 онд Дамбын Батцоож Мандалговийн дунд сургуульд сурагчдын утга зохиолын бїлгэм байгуулжээ. Дугуйланд хожим нэрт зохиолч болсон Н.Банзрагч, Х.Зандраабайды, С.Надмид нар суралцаж, Н.Банзрагч “Цэрмаагийн баяр”, “Ээмэг”, С.Цїлтэм “Костюмтай хїн” жїжгээ бичиж аймгийн клубт тоглуулж, уран бїтээлийн гараагаа эхэлжээ.

Дугуйлан бїлгэмийнхний бїтээлээр “Талын дуу” /1957/, “Сурагчийн їзгээр” /1959/, “Їїлэн цэнхэр говь”, 1980 онд аймгийн залуу зохиолчдын говийн сэдвээр бичсэн яруу найргийн эмхтгэл хэвлїїлсэн нь аймгийн хэвлэх їйлдвэрт хэвлэсэн уран зохиолын анхны номууд байв. 1960 онд зохиолч С.Дашдооров МЗХ-ны тєлєєлєгчєєр томилогдон нутагтаа ирж мэргэжлийн зохиолчоор гурван жил илїї ажиллан уран зохиолын дугуйланг удирдсан нь сонирхогч авьяастны урам идэвхийг хєгжєєж уран бїтээлийнх нь чанарт мэдэгдэхїйц нєлєєлж “Талын дуу”-гийн хоёрдугаар томоохон эмхтгэл, Б.Лувсандорж, Д.Батцоож, Д.Нямаа, Б.Цэдэнбалжир нарын анхны номыг аймагт эрхлэн хэвлїїлсэн юм.

Мєн утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байсан зохиолч До.Цэнджав аймаг байгуулагдсаны 40 жилийн ойгоор Дундговийн зохиолчдын бїтээлийг эмхтгэн “Уянгын дуутай нутаг” тїїврийг 1981 онд Дундговьт хэвлїїлсэн юм.

Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга нарын зєвлєгєєнєєс 1988 оноос хєдєє орон нутагт яруу найргийн “Болор цом” тэмцээнийг зохион байгуулах шийдвэр гарчээ.