Search This Blog

МЗЭ-ИЙН БОЛОН БУСАД ШАГНАЛТ ЗОХИОЛЧИД


ЯДМАА ЗАЯАТЫН
Дэлгэрхангай уулын євєрт 1944 онд тєрсєн. Яруу найрагч, шог хошин зохиолч. 1964 онд Санхїїгийн техникум, 1986 онд Улс тєрийн дээд сургууль тєгсчээ. МЗЭ-ийн утга зохиолын фондын нягтлан бодогчоор олон жил ажилласан юм. 1960 оноос уран бїтээлийн гараагаа эхэлж, “Янгирын цэнхэр уулс”, “Их їдийн говь” зэрэг яруу найргийн номууд хэвлїїлсэн. Монголын нэрт зохиолчдын шог хошин яриа цуглуулж, эмхэтгэл болгон хэвлїїлж, судалж ирсэн онцлогтой.  2006 онд “Тєрєлх араншин” номоороо МЗЭ-ийн шагнал хїртжээ.

ДОРЖПАЛАМ БАРНАНГИЙН
/1951-1997/
 Говь-Угтаал сумын нутагт 1951 онд малчны гэр бїлд тєрсєн. Бага, дунд сургууль, ЗХУ-д хилийн цэргийн сургууль дїїргэсэн. Хилийн цэрэгт офицер, Хилийн цэргийн дуу бїжгийн Чуулгад зохиолч офицероор ажиллаж байв. Уран бїтээлийн ажлаа 1970 оноос эхэлж “Морьтой хїн”, ”Халуун амьсгал”, “Морин єртєє” яруу найргийн ном хэвлїїлсэн юм. Цэрэг эх орны сэдвээр бичсэн олон шїлэгт нь хєгжмийн зохиолчид ая хийж сайхан дуунууд бїтээсэн нь хилийн болон бїх цэргийн дуу бїжгийн чуулгын урын санд орж, нийтэд тїгжээ. Яруу найргийн “Болор цом” наадамд олон удаа айргийн тавд багтаж 1995 онд тїрїїлж эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар тодорчээ. 



ЖАВГАН МИШИГИЙН
/1938-1998/
Дэрэн суманд 1938 онд тєрсєн. 1960-аад оноос уран зохиол сонирхон “Алтан намар”, “Цагаан шєнє” єгїїллэг туужийн ном, “Есєн хїсэл” роман хэвлїїлжээ. МЗЭ-ийн гишїїн. Жавганы зохиолоор “Нийслэл хїї”, “Шинэ танилууд”, “Мартагдашгїй намар”, “Шинэ хотын гэрэл”, “Тууварын замд” зэрэг олноо нэрд гарсан уран сайхны кинонууд бїтээсэн бєгєєд їргэлжилсэн їгийн болон орчин їеийн киноны нэртэй зохиолч, уран бїтээлч байлаа. Тїїний “Нийслэл хїї”, “Тууврын замд” кино нь олон жил їзэгчдийн талархал хїлээж яваа юм.

БАТЖАРГАЛ РАГЧААГИЙН
Дэрэн сумын нутагт 1946 онд тєржээ. 1970 онд УБДС-ийн хэл уран зохиолын ангийг тєгсжээ. Дунд сургуульд суралцаж байх їеэсээ уран зохиолыг шимтэн оролдож, тїїний анхны шїлэг 1963 онд “Улаан туг” сонинд хэвлэгдсэн байна. Тэрээр “Євєєгийн эрдэм”, “Хїслийн єргєл”, “Шїлгэн эрих” “Араншингийн салхи” “Їгийн араншин” “Чанад совин” “Гоё амраг”, “Тэнгэрийн санаа” яруу найргийн номууд, нийтлэлийн нэлээд хэдэн ном хэвлїїлжээ. “Чанад совин” номоороо 2005 онд МЗЭ-ийн шагнал хїртжээ.

ДОРЖСҮРЭН БАЛД-ОСОРЫН

 /1947-2004/
Дэлгэрхангай сумын харъяат. 1947 онд тєрсєн. 1966 онд ОХУ-ын Эрхїї хотод суралцаж боловсрол эзэмшсэнээс хойш “Утга зохиол”, “Хєдєлмєр”, “Їнэн”, “Найрамдлын зам” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байжээ. 1968 оноос уран бїтээлийн гараагаа эхэлж, “Хорин хаврын бодол”, “Зуслангийн уянга” зэрэг хїїхдийн зохиолын олон ном, тїївэр хэвлїїлсэн. “Цэцэгт єртєєний найзууд” ном, “Мэргэн бєєдий” теле кино бичсэний учир 1995 онд МЗЭ-ийн шагнал хїртжээ.







ХҮҮ ДАНЗАННОРОВЫН
Сайнцагаан сумын нутагт 1950 онд тєржээ. 1969 онд Ємнєговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1973 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр тєгссєн. 1973 оноос Ємнєговь, Улаанбаатар хотод багш, хотын ХЗЭ-ийн хороонд хэлтсийн дарга, боловсролын тєвд мэргэжилтэн, АБЯ–ны хэвлэлийн газарт ахлах редактор, 1993 онд Багшийн сургуульд тэнхимийн эрхлэгч, профессор багшаар ажиллаж байна. Д.Хїї нь “Бодол, эргэцїїлэл” /1989/, “Ам цагаан хулгана” /1995/, “Ертєнцийн тулгуур ухаарал” /1999/, “Монгол зохиол дахь мєнх тэнгэрийн їзэл” /2004/ зэрэг олон ном зохиол бичиж хэвлїїлжээ. Шилдэг бїтээлээрээ 2000 онд МЗЭ-ийн шагнал хїртсэн байна. 





ПҮРЭВСҮРЭН НАНСАЛЫН
/1938-2009/
Хулд сумын нутагт 1938 онд тєржээ. 1960 онд Багшийн сургууль, 1972 онд Багшийн их сургуулийн Монгол хэл-уран зохиолын ангийг дїїргэсэн байна. 1960-1968 онд багш, пионерийн удирдагч, пионерийн ажлын зохион байгуулагч, 1972 оноос Монголын радиогийн Сургууль хїїхдийн нэвтрїїлгийн редактороор 30 жил ажиллажээ. Хїїхдэд зориулж “Бєндєн аварга”, “”Чулуун тоглоом”, “Монгол ээж хатад”, “Баян ходоод”, “Миний тєрсєн нутаг”, хошин шог яруу найргийн “Нїїдэл”, “Галуу дууриасан хэрээ”, “Угжны хурга”, “Уудаггїй архичин”, хошин єгїїллэгийн “Монголоо алдмар”, “Хїргэн гуйсан нь” зэрэг олон ном хэвлїїлжээ. 

ЛХАГВА АЮУРБУНЬЯАГИЙН
Дэрэн сумын уугуул. 1963 онд тєрсєн. “Соёолон морьдын тоос” яруу найргийн анхны номоо /1994/ Мандалговь хотод хэвлїїлсэн. “Нутгийн хоймор”, “Хурд хургасан уяа”, “Єндєр газар”, “Тост боржигон”, “Монгол єргєє”, “Ижий суврага”, “Атгасан шагай шиг 10б-гийнхэн” зэрэг хєрєг нийтлэлийн ном хэвлїїлсэн, “Миний Дундговийнхон”, “Монгол зураачид” цуврал номыг эрхлэн гаргаж буй. Дундговь аймгийн шилдэг шїлэг шалгаруулах “Болор цом” наадмын 1989, 1991 оны тэргїїн шагналтан. А.Лхагва нь Аймгийн “Хотол чуулган” сонин, тус аймаг дахь “Ардын эрх”, МОНЦАМЭ агентлаг, “Засгийн газрын мэдээ” сонин, Нийслэлийн “Улаанбаатар” радиод сурвалжлагчаар ажиллаж байв. Одоо “Leaders”, “Дэлхийн морьтон”, сэтгїїл, “Говийн амьдрал” сонины эрхлэгчээр ажилладаг. Тэрбээр “Сарны дарс” яруу найргийн номоороо 2005 онд МЗЭ-ийн шагнал, 2009 оны шилдэг шїлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадмын гуравдугаар байрын шагнал хїртжээ.

МАНДАЛ НАДМИДЫН
Улаанбаатар хотод 1961 онд тєрсєн. Дундговийн нэрт зохиолч С.Надмидын охин. 1984 онд А.С.Пушкиний нэрэмжит ОХБДС, 1992 онд БМДИ дахь англи хэлний багш бэлтгэх сургуулийг тєгсжээ. 1984 оноос 14 дїгээр сургуульд гадаад хэлний багшаар ажилласан. 1999 онд анхны номоо гаргасан. 2006 онд хїїхдийн цуврал номоороо “Алтан єд” болон МЗЭ-ийн шагнал хїртжээ.
  
ЗӨНБИЛЭГ ТӨРБАТЫН
Улаанбаатар хотод 1983 онд тєрсєн. МЗЭ-ийн гишїїн. Манай зохиолч Д.Тєрбатын хїї, яруу найрагч. 2002 онд Євєрмонголын Багшийн их сургууль, 2005 онд Улаанбаатарын их сургууль тєгсчээ. Хятад хэлний багш, 2005 оноос “Монголын нууц товчоо” дээд сургуульд багшилж, “Соёмбо” телевизийн редактороор ажиллаж “Сїмийн шувуу”, “Эрхин тарни” яруу найргийн ном хэвлїїлж, “Їлгэрийн холбоо” кино тууж бичжээ. Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2009 онд хїртжээ.